Saturday, January 24, 2015

Вэб сайтаа хэрхэн интернетэд байршуулах вэ?


Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ хэрхэн вэб хост авах талаар зөвлөгөө хүргэж байна.

Бид ямар нэгэн вэб сайт хийгээд эсвэл вэб сайттай болоод (товчоор бол вэбийн эх кодтой болсон бол) тухайн вэб сайт руугаа хүмүүсийг хандуулах буюу вэб сайтаа хүмүүст үзүүлэх хэрэгтэй болдог. Вэб сайтаа өөрөө хийсэн эсвэл хүмүүсээр хийлгэсэн ч яригддаг, хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол Вэб сайтаа хэрхэн интернетэд байршуулах вэ? юм.

Вэб сайтыг интернетэд байршуулахад дараах 3 үндсэн аргын аль нэгээр нь байршуулна. Үүнд:

  1. Өөрийн серверийг дата төвд байршуулах.
  2. Үнэгүй хост дээр байршуулах.
  3. Вэб хост түрээслэх.
1. Өөрийн серверийг дата төвд байршуулах

Өөрийн вэб серверийг дата төвд байршуулчихвал уг нь хэрэгтэй л дээ. Гэхдээ сервер ажиллуулна гэдэг маш хэцүү ажиллуудын нэг. Өөрөөр хэлбэл сервер өөрийн гэсэн сервер ажиллуулах гэж байгаа бол дараах асуултуудад хариуж, асуудлуудыг шийдэж чаддаг байх хэрэгтэй. Үүнд: Ямар зорилгоор вэб сервер ажиллуулах гэж байгаа вэ?  Өдөрт хэдэн хүн вэб сайт руу чинь хандах вэ? Олон хүн ханддаг эсвэл хандана гэж тооцож байгаа бол тэдгээр хандалтыг дааж чадах хэмжээний техник хангамжийн хүчин чадалтай сервер байх шаардлагатай бөгөөд түүнд тохирсон сервер үйлдлийн систем (Windows, Unix, Sun Solar, Free BSD, Ubuntu ...), програм хангамжуудыг ашиглах хэрэгтэй (Серверийн тохиргоо хийж чаддаг байх хэрэгтэй). Сервер болгох компьютер (сервер) танд байгаа юу? Байхгүй бол ямар үзүүлэлтэй, хэдэн төгрөгний үнэтэй серверийг хаанаас авах вэ? Серверээ аль дата төвд, сарын хэдэн төгрөгөөр байршуулах вэ? Серверийг дата төвд байршуулахад сар бүр тодорхой хэмжээний хураамж төлдөг. Мөн эдгээрээс гадна серверийн аюулгүй байдал буюу хакерийн довтолгооноос хэрхэн хамгаалах вэ? гэсэн маш том асуудал байгаа. Гэх мэтчилэн нилээд олон асуулт болон асуудал байгаа.

Та жижиг хэмжээний сайт ажиллуулах гэж байгаа бол шууд вэб хост түрээслэх хэрэгтэй. Энэ эдийн засгийн хувьд хамаагүй зардал багатай. Мөн серверийн талаар өргөн, гүн гүнзгий мэдлэг шаардахгүй амар :). Харин томоохон хэмжээний сайт (Зураг болон файл хадгалах, хуваалцах сайт, Видео болон аудио сайт, Олон мянган хэрэглэгчтэй сайт ... гэх мэт) ажиллуулах гэж байгаа бол зайлшгүй сервертэй байх хэрэгтэй болно.

2. Үнэгүй хост дээр байршуулах

Маш жижиг хэмжээний вэб сайт ажиллуулах эсвэл эхлэн суралцагчид хийсэн вэб сайтынхаа ажиллагааг туршиж үзэх гэж байгаа бол үнэгүй хост ашиглаж болно. Гэхдээ үнэгүй хостын хостын хувьд ганц хоёр асуудал байгаа. Нэгд хостын үзүүлэлт маш бага (100mb Disk Space, 100gb Data Transfer буюу Bandwidth ...). Хоёрт вэбийг үзэх, ачаалах үед цаанаас нь автомаатаар сурталчилгаа гаргадаг эсвэл вэб сайтын хаа нэгтээ өөрсдийнх нь рекламыг байршуул гэдэг.

3. Вэб хост түрээслэх

Жижиг сайтууд (Байгууллагын танилцуулгын вэб сайт, Хувь хүний вэб сайт, Жижиг мэдээллийн вэб сайт ... гэх мэт) ажиллуулж байгаа хүмүүсийн хувьд бол энэ арга нилээд сайн арга гэж хэлж болно. Учир нь ганцхан хост худалдаж аваад бүх сайтаа байршуулчихна. Жишээ нь: 3 орчим долларын хост худалдаж аваад танилцуулгын 10-аад сайт байршуулчихаж болно. Нэг зүйлийг сануулж хэлэхэд түрээслэж авсан хостон дээр заавал жижиг вэб сайт ажиллуулдаггүй. Өөрөөр хэлбэл ямар вэб сайт ажиллуулах гэж байгаа түүндээ таарсан үйлчилгээ буюу вэб хост авах хэрэгтэй. Жишээ нь: Олон хэрэглэгчтэй, их хэмжээний файл байршуулдаг вэб сайт ажиллуулах гэж байгаа бол VPS Hosting, Dedicated Servers гэсэн ангилалын үйлчилгээг авч болно. Өөрөөр хэлбэл яг үйлчилгээ танд хэрэгтэй байгаа түүнийгээ авч байгаа учраас илүү зүйлд мөнгө үрэхгүй. Тиймээс мөнгөнд хэмнэлттэй бөгөөд серверийн талаар өргөн, гүн гүнзгий мэдлэг шаардахгүй. 

За ерөнхийдөө нэг иймэрхүү. Үлдсэнийг нь та өөрөө нэмээд судлачихаарай.
Гадаадынхан болон Монголчуудын ихээр ашигладаг хостын үйлчилгээ үзүүлэгч гадаад сайтуудын жагсаалтыг хүргэж байна. Энэхүүг жагсаалтыг гадаад сайтаас авсан болно. Өөрөөр хэлбэл дараах хостын үйлчилгээ үзүүлэгчид дэлхийд тэргүүн байруудад ордог гэсэн үг. Уншигч та вэб хост авах гэж байгаа бол дараах жагсаалтаас үнэ, үйлчилгээ, найдвартай байдал, үйлчилгээний нэмэлт боломжууд зэргийг нь харж байж сонгоорой. Удахгүй Монгол хостын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг жагсаалтад нэмж оруулна аа.

Top 10 Best Web Hosting

RankWeb hostPriceMoney backFeaturesRatingsMore info
1Bluehost.com$3.49AnytimeSpace: Unlimited
Traffic: Unlimited
Domain: Free
    Visit Site
2Justhost.com$2.95AnytimeSpace: Unlimited
Traffic: Unlimited
Domain: Free
    Visit Site
3GoDaddy.com$3.49AnytimeSpace: 100GB
Traffic: Unlimited
Domain: Free
    Visit Site
4iPage.com$2.25AnytimeSpace: Unlimited
Traffic: Unlimited
Domain: Free
    Visit Site
5DigitalOcean.com$5AnytimeSpace: 20GBSSD Disk
Traffic: 1TB
Domain: Added Fee
    Visit Site
6HostGator.com$3.9645 DaysSpace: Unlimited
Traffic: Unlimited
Domain: Added Fee
    Visit Site
7Register.com$5.95AnytimeSpace: 300GB
Traffic: Unlimited
Domain: Free
    Visit Site
8Dreamhost.com$2.9597 DaysSpace: Unlimited
Traffic: Unlimited
Domain: Free
    Visit Site
9FatCow.com$3.1530 DaysSpace: Unlimited
Traffic: Unlimited
Domain: Free
    Visit Site
10Web.com$5.9530 DaysSpace: 300GB
Traffic: Unlimited
Domain: Free
    Visit Site

Хэрхэн вэб хост авах вэ? Ямар вэб хост авбал зүгээр вэ? 
Илүү олон хүнд түгээхийн тулд Like, Tweet хийгээрэй мөн Comment бичээрэй 

No comments:

Post a Comment